Системд хэрхэн бүртгүүлэх вэ?
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгож, нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Та өөрийн facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та facebook хаяггүй бол өөрийн цахим шуудангийн хаяг /e-mail/, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой юм.
Хэрэглэгч teddyshop-д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Захиалга яаж баталгаажих вэ?
Захиалгаа цуцлах боломжтой юу?
Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.
Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Та teddyshop.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.
Захиалгын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
teddyshop.mn нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээгдэнэ.
Захиалсан бараа бүтээгдэхүүнээ хэзээ авах боломжтой вэ?
Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, бүх нийтийн хөл хорио, хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт, замын хөдөлгөөний түгжрэлийн хэт ачаалал, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг сар бүрийн 01-ний өдөр болон эрх бүхий этгээдийн шийдвэрээр хориглосон өдрүүдэд хүргэлтэд гаргахгүй. Мөн тухайн бүтээгдэхүүнээр зөвхөн 21 нас хүрсэн хүнд үйлчилнэ.
Хүргэлттэй юу?
1.Хэрэглэгчийн захиалгын дүн 300 мянган төгрөгөөс дээш тохиолдолд энгийн хүргэлтэд тооцогдох бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор А бүсэд хүргэлт үнэгүй, Б бүсэд хүргэлт 3000 төгрөг, С бүсэд хүргэлт 5000 төгрөгийн төлбөр бөгөөд овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.
Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
А бүсийн тойрогт: Чингисийн талбайгаас урагш Зайсан, хойшоо 17, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Офицер гэсэн чиглэл орно.
Б бүсийн тойрогт: Зайсангаас Буянт-Ухаа, 17-оос Долоон буудал/Хайлааст, Саппорогийн тойрогоос 5 шар, Офицероос Шархад гэсэн чиглэл орно.
C бүсийн тойрогт: Дээр заасан хязгаараас гадагш дараах чиглэлүүд хүртэл орно.
2.Орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
3.Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
4.Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
5.Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
Хүргэлт авахгүй байж болох уу?
Бараа, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй хэрхэн танилцах вэ?
Жишээ нь: Хувцас, гутал худалдан авалт хийхдээ тухайн барааны хэмжээний хүснэгтийг судалж, өөрт тохирох хэмжээг зөв сонгох, шаардлагатай бол оператортой холбогдож мэдээлэл хүсэх боломжтой.
Захиалсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?
Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг заавал шалгаж аваарай. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.
Харин дараах тохиолдолд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:
АНХААР!!! Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 3 өдрийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авахуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 5,000 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авахуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 5,000 төгрөгийг нэмж суутгах болно. Бараа бүтээгдэхүүнийг буцаахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
Захиалсан бараа бүтээгдэхүүнийг солих боломжтой юу?
Дараах тохиолдолд барааг солиулах боломжтой. Үүнд: