НЭГ: ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
“Тэдди шоп” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн teddyshop.mn нь худалдааны цахим орон зайг бий болгож, цахим худалдааны үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
“Teddyshop”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилна.
Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “Teddyshop”-оос Хэрэглэгчид мэдэгдэнэ.
Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
Энэхүү Үйлчилгээний нөхцлийг хэрэгжилтэд “Тэдди шоп” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг сар бүрийн 01-ний өдөр хүргэлтэд гаргахгүй бөгөөд зөвхөн 21 нас хүрсэн хүнд үйлчилнэ.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ
“Teddyshop”-ын хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Тэдди шоп” ХХК бүрэн хариуцна.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, БАТАЛГААЖУУЛАХ, ЦУЦЛАХ ХУГАЦАА
1.Захиалга хийх хугацаа:
Хэрэглэгч “Teddyshop” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
2.Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Тэдди шоп” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
3.Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
“Teddyshop” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
Шинэ захиалга, амжилттай захиалга, төлбөр хүлээн авсан үед хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд “Teddyshop”-оос мэдэгдэл илгээнэ.
Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш БЭЛЭН барааг Улаанбаатар хотод 2-24 цагт, хөдөө, орон нутагт 48-96 цагийн дотор хүргэнэ.
Үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хотод 14-21 хоногт, Хөдөө орон нутагт 21-30 хоногийн дотор захиалгад заасан хаягт хүргэнэ.
Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
Онцгой бараа:
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Teddyshop” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
“Teddyshop” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
“Teddyshop” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй.
Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “Teddyshop” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
“Teddyshop”-ийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
“Teddyshop”-д барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.
ТАВ. “TEDDYSHOP”-ЫН ОЮУНЫ ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
Цахим барааны тэмдэгүүд нь “Тэдди шоп” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдэгүүд нь Брэндийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
“Тэдди шоп” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЗУРГАА. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ, СОЛИХ ЖУРАМ
1.Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа захиалсан хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж авна.
2.Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан тохиолдолд дараах тохиолдлуудаас бусад шалтгаанаар буцаах болон солиулах боломжгүй.
Дараах тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой. Үүнд:
3.Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш Улаанбаатарт 3 өдрийн дотор Орон нутгаас 7 хоногийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авхуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 5,000 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авхуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 5,000 төгрөгийг нэмж суутгах болно.
4.Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
5.Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.
ДОЛОО. БУСАД
1. “Тэдди шоп” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр teddyshop.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
2.Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.