Бидний тухай

ТDY брэнд монгол дизайнерын загвар билээ. Бид хөлд хамгийн тухтай, хөнгөн зөөлөн өмсгөлтэй гутлыг дэлхийн стандартад нийцүүлэн бүтээхийн тулд БНХАУ-ын Ченду, Гуонжоу хотын 20 гаруй жилийн туршлагатай шилдэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна.


Мөн бид байгальд болоод хүний бие махбодид ээлтэй, химийн будаг багатай "эко" материалыг сонгож таны хөлд тав тухыг өмсгөхөөр хичээн ажиллаж байгааг онцлоход таатай байна. Бидэнд итгэж дэмжин, худалдан авалт хийж, брэндийг маань хамтдаа бүтээж буй эрхэм танд гүн талархал илэрхийлье.


Таны худалдан авалт болоод санал, сэтгэгдэл, сэтгэл хангалуун байдал бидний урагшлах, амжилттай ажиллах гол хөшүүрэг, урам зоригийн эх үүсвэр билээ. Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байгаа үнэнч хэрэглэгч нартаа онцгойлон баярлалаа.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл