Захиалгаар гутал хийдэг үү?

Тийм ээ. Та өөрийн хүссэн загвар, хэмжээг өгч өсгийгүй гутлыг захиалгаар Монголд үйлдвэрлүүлэх боломжтой. Харин өндөр өсгийтийг захиалгын дагуу БНХАУ-ын хамтран ажилладаг үйлдвэртээ хийлгэж өгнө.

Хэрхэн бүтээдэг вэ?

ТDY брэнд монгол дизайнерын загвар билээ. Бид хөлд хамгийн тухтай, хөнгөн зөөлөн өмсгөлтэй гутлыг дэлхийн стандартад нийцүүлэн бүтээхийн тулд БНХАУ-ын Ченду, Гуонжоу хотын 20 гаруй жилийн туршлагатай шилдэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн өсгийгүй зарим загварыг хөлөөс хэмжээ авч, хэрэглэгчийн захиалгын дагуу Монголдоо үйлдвэрлэх боломжтой.

Орон нутгийн хүргэлтийн төлбөрийн тухай

Хөдөө орон нутагт 2-3 хоногт очих ба тухайн аймаг сумынхаа Шуудан худалдааны салбар дээрээс захиалсан бараагаа хүлээн авах болно. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна. Хэрэглэгч шуудангийн төлбөрийг бүрэн хариуцна.

Холбоо барих утас хэд вэ?

Худалдааны зөвлөх: +976-95724747

Дэлгүүр нь хаана вэ?

Одоогоор бид онлайн дэлгүүрээр ажиллаж байна. Та веб сайт дээрээс бодит зураг, мэдээлэлтэй танилцан, онлайн худалдааны зөвлөхтэй холбогдож, худалдан авалтаа хийгээрэй. Сайт дээрх зураг, мэдээллүүд үнэн, бодит тул санаа зоволтгүй, итгэлтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Буцаалт, солилт

Буцаалт, солилт хийхдээ хэрэглэгч өөрийн биеэр буцаан хүргэх эс бөгөөс хүргэлтийн компанийн ажилтнаар дамжуулан бидэнд ирүүлнэ үү. Ингэхдээ бичиг баримт болон захиалга хийснийг нотлох баримтыг шалгуулан буцаалт хийнэ. Дэлгүүрийн алдаатай үйлдлээс шалтгаалаагүй, солих, буцаах үйлчилгээний хүргэлтийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна. Буцаах бүтээгдэхүүн нь анх худалдаж авсан байдлаар шошгыг салгаагүй, өмсөөгүй, ямар нэг толбо үүсээгүй, уут савалгаатай байна. Дээрх шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй. Мөн и-баримтыг уншуулсан тохиолдолд буцаалт хийх боломжгүйг анхаарна уу. Жич: Буцаах, солих нөхцөл нь хямдралтай болон урамшуулалтай бүтээгдэхүүнд хамаарахгүй.

Хөдөө орон нутаг хүргэлттэй юу?

Тийм ээ. Хүргэлттэй. Хөдөө орон нутгийн худалдан авалтанд өнгө размер солих болон мөнгөн буцаалт хийхгүй тул та захиалгаа хийхээсээ өмнө өнгө, размерыг нягталж, онлайн худалдааны зөвлөхөөс зөвлөгөө авч, сонголтоо хийнэ үү.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл